03.29

Жастин Бибер Хавайд суурьшина

Канад дуучин залуу Жастин Бибер шуугиант Лос Анжелес хотоос залхсан учраас Хавайн аралд суурьшихаар шийдсэн гэнэ. Тус аралд оршин суудаг төрсөн эх Паттигаа эргэхээр хэд хоногийн өмнө ирчихээд орон нутгийн иргэдийн тайван амгалан амьдралыг хараад атаархсан байна. 
"Жастин тус арлын амар тайван орчныг мэдрээд ангайсан. Тэр Хавайд үлдэхийг үнэхээр их хүссэн. Хааяа нэг амралт, зугаалгаар ирэх бус бүрмөсөн суурьшихаар шийдсэн шүү. Тэр менежертээ далайн эргийн, наранд шарлагын газар луу шууд гарцтай байшин олох даалгавар өгсөн" хэмээн эх сурвалж өгүүлжээ.