"Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хэрэгжилт ба Монгол улс" уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот танхимд болж байна. Тус уулзалтаар Монгол улс болон Европын холбооны худалдааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, европын холбооны экспортлогчдод зориулсан мэдээллийн талаар бизнес эрхлэгчид болон холбогдох албаны хүмүүс санал солилцон илтгэл тавьж байна. Уулзалтанд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Европын холбооны зүүн азийн худалдаа хариуцсан захирал Филиппе Дупонтел нар оролцож байна.