Энэ сарын 27-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29 дүгээр дунд сургуулийн сонсголгүй сурагчид хичээл хаялт зарласан билээ. Тус сургуулийн сонсголгүй сурагчид бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл болох дохионы хэлээ чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаанд удаа дараа тавьжээ. Гэвч тэдний хүсэлтийг хүлээж авахгүй олонтаа дарагдуулсан тул энэ удаа хичээл хаясан. тэгвэл дуучин Нара энэ асуудлаар уриалга гаргажээ. Тэрбээр "Найзуудаа 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн төлөө дор бүрнээ ийм уриа бүхий бичгээр нэгдэж тус сургуулийг бүх хичээлээ Дохионы хэлээр заадаг болтол нь бас энэ асуудалд Боловсролын яам бодит арга хэмжээ авах хүртэл нь ийм уриагаар нийгмийн цахимыг дүүргэе ээ!!! Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүсийн нийгэмд оролцох суурь нь бичгээр бүрэн өөрийгөө илэрхийлж чаддаг байх мөн уншсан зүйлээ бүрэн ойлгодог байх явдал.
Хүн бүр дохионы хэл мэдэхгүй учраас ядаж сургууль нь хүүхдүүддээ бүрэн хэмжээний боловсролоо олгодог байя аа. Боловсролын Яамны Сайд боломжгүй гэхийн оронд боломжийг бий болгоё оо" хэмээн цахим хуудсаар уриалсан байна.