03.31

”Соёлын өв-Бидний бахархал” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн болно

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

-MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Ноён уул”-ын шүүх хурал болон Шүгдэн, Мүүний урсгал, сүм хийдийн асуудлаар иргэн Ц.Батмөнх мэдээлэл хийнэ.
-Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд АНУ-ын экспо болно.
-Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 14.00 цагаас 1111 төвөөс Эрдэнэтийн 51 хувийг шалгуулах, хувьчлах асуудлаар 1111 төвд ирсэн санал, баримт, мэдээллийг дэлгэн танилцуулж УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бичиг өгнө.
-"Соёлын өв-Бидний бахархал" хүүхдийн гар зургийн үзэсгэлэн Улаанбаатар арт галерейд 11.00 цагаас нээлтээ хийнэ.
-10.00 цагт Вокзалын өмнөх талбайд "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд төмөр замын тоочиг, өртөө дагасан хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан "Автобустай сургалт" эхэлнэ.
-14.30 цагаас Монголын Үндэсний Циркэд "Морьтон циркийн гайхамшиг" тоглолтын бэлтгэл болно.
-“Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт хэлэлцүүлэг 14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэн, хуульчдын танхимд /304 тоот/ болно.
-Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Сайд В.Н.Корешков 10.00 цагаас Монголын бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн уулзалт хийх гэж байна.