Испанийн хөлбөмбөгийн “Барселона” баг аргентин довтлогч Лионель Мессид шинэ гэрээ байгуулахыг санал болгох аж. Уг гэрээнд зааснаар Месси нэг улиралд 35 сая еврогийн цалин авна. Талууд өмнө нь байгуулсан гэрээгээ сунгах сонирхолтой байгаа бөгөөд одоогийн үйлчилж буй гэрээ ирэх жилийн зун дуусгавар болох юм. Багийн удирдлага яриа хэлэлцээрийг ирэх тавдугаар сард үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.