Царайлаг дуучин бүсгүй Кэти Перри Холливудын нэрт жүжигчин Орландо Блумаас харьцаагаа тасалсны дараа дахин өөр нэгэн жүжигчин залууд харц унагасан байна.
Кэти жүжигчин Риз Уизерспуны экс амраг Райан Филипптэй жиг ургуулж эхэлсэн бололтой. Залуусын анхны учрал Элтон Жоны 70 насны ойн хүндэтгэлийн зоогийн үеэр болсон аж. Анх өөр өөр ширээн дээр сууж байсан ч удаж төдөлгүй Райан дуучин бүсгүйн дэргэдээс салахаа байсан гэнэ. "Тэд инээлдэж, их л хөхиүн байцгаасан. Райан гараа санамсаргүй юм шиг Кэтигийн өвдгөн дээр тавихад цаадахь нь огт цааргалаагүй. Жүжигчин залуугийн анхаарал халамж Кэтид таалагдаж байх шиг байсан" гэж эх сурвалж өгүүлжээ.