04.01

М.Эрдэнэчимэг: Элин халин нисэх тэнгэрийн шувуухай шиг


Элин халин нисэх тэнгэрийн шувуухай шиг
Эрх дураараа цэнгэж амьдарна гэдэг хэцүү
Энэхэн орчлонд заяасан зүрхний ганц амрагтаа
Энхэр танхил аашаараа туних нэгэн мөч бий...

Энхрий чамайгаа санагалзах сэтгэлийн нэгэн завсарт
Эрхэлж чамдаа гуних хайрын жаргал бас бий
Элин халин нисэх тэнгэрийн шувуухай шиг
Эрх дураараа цэнгэж амьдарна гэдэг хэцүү...