04.01

Б.Батмөнх: Чамдаа л би чинь хайртай


Хундага дарс хувааж уунгаа 
Амтат уруулыг чинь үнсэх юмсан...
Хувь тавилангаан холбон нэгтгэж 
Ханийн жаргалыг мэдрэх юмсан...
Өөрийгөө ч умартан мартатлаа 
Чамдаа л бүхнээ зориулах юмсан...
Өхөөрдөм алаг үрстэй болчихоод 
Тоглон наадан эрхлүүлэх юмсан...
Нэг л их гэгээн хайрандаа 
Ээнэгшин ээнэгшин л жаргах юмсан...
Нээх сайхан гэр бүл болчихоод
Хүний л хорвоог туулах юмсан...
Бундан зүрхний чинь тольтонд 
Хослон ижилсэх од нь болохсон
Буурал болтолоон чамайгаан хайрлачихаад
Хамтдаа л үүрд харван одохсон...
Чамдаа л би чинь хайртай...
Б.Батмөнх