Төрийн албан хаагч болох хүсэлтэй иргэд заавал төрийн албаны шалгалтыг өгдөг болсон билээ. Тухайн аймаг, сумын захиргааны байгууллагын орон тоог суларсан тохиолдолд шалгаруулалт зарладаг. Түүнд тэнцсэн хүмүүсийн төрийн жинхэнэ албан хаагчаар авдаг журамтай болсон юм.
Энэ удаад Төв аймагт 134 хүн төрийн албаны шалгалт өгч, 27 нь тэнцсэн байна. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Мөнхгэрэлээс тодрууллаа.
Нийтдээ 134 хүн бүртгүүлснээс дэс түшмэлийн ангилалын ажилын байрууд дээр 24 хүн, туслах түшмэлийн ангилалд 110 хүн бүртгүүлсэн байна. Төрийн албаны шалгалт маань сорил, ур чадвар, ярилцлагын шалгалт гэсэн үндсэн гурван шалгалтыг авдаг. Энэ гурван шалгалтын нийлбэр дүнгээр дэс түшмэлийн ангилалд 6, туслах түшмэлийн ангилалд 21 буюу нийтдээ 27 хүн энэ удаагийн шалгалтанд тэнцсэн байна.
Б.Учрал