04.04

Г.Ганхүү: Өөрийнхөө үеийг төлөөлөөд оролцоод үзье гэсэн л хэрэг


“Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн”  группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг өнгөрсөн жил Монголд анх удаа зохион байгуулсан. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар өчигдрөөс /2017.04.02/  телевизийн эфирээр цацагдаж эхэллээ. 
“Яг түүн шиг” шоу эхлэхээс өмнө нэвтрүүлэгт оролцох долоон оролцогчыг албан ёсоор танилцуулсан хэдий ч найм дахь оролцогчыг нууцлаад байсан. Энэ оролцогч “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү байсан юм. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Өнөөдрөөс л пост бичих эрхээ нээлгэж авлаа. Шоуны шүүгч биш оролцогч болсондоо та бүхнээс хүлцэл өчье. Ахиад нэг жил худлаа ухаантай царайлаад шүүгч хийхийг үнэндээ хүссэнгүй. Мөн өөрийнхөө үеийг төлөөлөөд оролцоод үзье гэсэн л хэрэг. Та бүхэн минь зөвөөр ойлгоно биз дээ” хэмээн бичжээ.