"Оскар"-ын шагналт жүжигчин Леонардо ди Каприо папараци нараас нуугдах элдэв арга хэрэглэдэг нэгэн. Харин түүний хамгийн түгээмэл хэрэглэдэг арга нь цамцныхаа юүдэнг нүүр амаа харагдахгүй болтол өмсөх гэнэ. Тэгвэл одоо Лео үүнээс илүүг сэтгэжээ. Тэрбээр Нью-Йорк хотын гудамжаар толгой, дух, царайг нь бүрэн хаадаг ноосон малгайг углачихсан явдаг болжээ. Тэр малгайд нь зөвхөн нүд, ам, хамарны нүх гаргасан байна. Үүн дээрээ ди Каприо өөрийн өмсөх дуртай кепка малгай, нүдний шилээ зүүжээ. Ийнхүү мань эр папараци нараас нуугдаж, "нинжа" болжээ.