04.05

Т.Бархүү: Намайг хараад цочихгүй биз, хүмүүс ээ


Боловсрол суваг телевизийн амжилттай хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын анхны дугаарт жүжигчин Т.Бархүү дуучин Т.Дэлгэрмөрөнг дуурайж ялагч болсон. Тэгвэл хоёр дахь дугаарт дуурайх хүн бол алдарт дуучин Cher юм. Т.Бархүү хоёр дахь дүрийнхээ тухайд цахим сүлжээн дэх найзууддаа хандан зөвлөгөө хүсчээ. Тэрбээр “Ээ бурхан минь CHER хатагтай маань яасан ч айхтар хувцасладаг хүн бэ дээ! Намайг ингээд гараад ирвэл цочихгүй биз хүмүүс ээ. Аль хувцас нь дээр вэ? Туслаарай” хэмээн дуучин Cher-ийн тоглолтын хувцастай зургуудыг харьцуулан нийтэлжээ.