04.05

Г.Ундармаа “Өнөр бүл” асрах төвийг тохижуулахаар болжээ


Жүжигчин Г.Ундармаа хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлж “Өнөр бүл” асрамжийн төвд иж бүрэн засвар хийж, тохижуулж өгөхөөр болсон байна. Тэрбээр энэ удаа “Мишээл экспо төвтэй хамтран засвар хийх аж. Жүжигчин Г.Ундармаа өөрийн орлогын 30 хувийг “Итгэлийн танхим” төслийг санхүүжүүлэхэд зориулдаг тухайгаа хэлж байсан. Өмнө нь тэрбээр “Өргөө амаржих газар” Улсын нэгдүгээр төв эмнэлэг” “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” , “СХД-ийн Эрүүл мэндийн төв”, “ХУД-ийн Эрүүл мэндийн төв” - үүдэд хүлээлгийн танхим , үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулсан юм.