04.05

Г.Жигжидсүрэн найруулагч “Сүүдэр шийний хүүхдүүд” номоо уншигчдад хүргэнэ

Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн монгол киноны түүхийг агуулсан “Сүүдэр шийний хүүхдүүд” ном бичжээ. Тэрбээр номондоо өнгөрсөн, одоо үеийн түүхийг нарийвчлан судалж, бичсэн байна. Номын нээлт маргааш Соёлын төв өргөөнд байрлах Театрын музейд 12:00 цагт болох юм байна.