04.06

Нара бүсгүйчүүдийн дунд бооцоотой жин хасах уралдаан зарлав


Дуучин Нара бүсгүйчүүдийн дунд бооцоотой жин хасах уралдаан зарлажээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Бүсгүйчүүд ээ, хаврыг илүү сонирхолтой болгох уу? 
Турах сонирхол бас зорилготой бүсгүйчүүддээ Нара нь нэг бяцхан уралдаан зохиогоод сарын дотор хамгийн их жин хаясан бүсгүй бооцооны болон бусад шагналуудын эзэн болно. 
Бооцоог уралдаанд орох сонирхолтой бүсгүйчүүд тус бүр 10000₮ тавиад тэгээд бас бусад компаниудын болон Нарагийнх нь хувийн зүгээс бүсгүйчүүдийн хамгийн дуртай тансаг зүйлээр сюрприз болгож жин хасах уралдаанаа хийе гэж бодлоо. Ийм уралдаан хийвэл оролцох уу бүсгүйчүүд ээ. Аа тийм турах арга ёстой өөр өөрсдийнхөөрөө байх боломжтой, мацгаа барина уу ,фитнестээ явна уу, гүйнэ үү яана уу хэрхэн турах нь оролцогчийн дур байх болно оо. За хэр бүсгүйчүүд оролцох сонирхолтой байна барагцаа гаргаад цуглах газраа судлах гэсэн юм. 100 бүсгүй оролцвол ялагч нь сарын дотор 1 сая төгрөг болон бусад сюрпризийн эзэн болно" хэмээн бичжээ.