04.06

Дуучин А сool ”комментчид”-той тэмцэнэ

 

Дуучин Б.Анхбаяр буюу A cool  АНУ-ын дуучин Векендийн “I Feel It Coming” дууг коверлож, клип хийлгэсн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн аж. Тиймдээ ч сөрөг коммент их сонссон бололтой. Харин үүнд эгдүүцсэн дуучин залуу өөрийн цахим хуудсанаа “Хүн доромжилж нэр хүндэд халдсан этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Олон нийтийн цахим сүлжээгээр сэтгэгдэл ёс суртахууны хэм хэмжээг хэтрүүлэн хүнийг элдэв хэл амаар доромжилдог этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Б.Анхбаяр миний бие энэ талаар шаардлага хүсэлтийг иргэн хүний үүргээ эдлэн Хууль зүйн сайд С.Бямбацогт болон Хууль сахиулах байгууллагууд хүсэлт шаардлага хүргүүлж хуульд шинээр заалт оруулж өөрийн болон бусдын нэр хүндэд халдсан этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх ёс зүйн хэм хэмжээг зөрчин элдэв хэл амаар доромжилдог сэтгэгдэлийг нийгмээрээ устгахыг уриалж байна.Та бүхнийг энэхүү уриалгыг дэмжиж хамтдаа тасална зогсооно гэдэгт итгэж байна” гэж бичжээ. Ийнхүү А сool "комментчид"-той тэмцэхээр шийдсэн бололтой.