Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Blue Moon” арт галерейгаас санаачлан хоёр дахь жилдээ “ЦЭЦЭГС-2” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнг гуравдугаар сарын 5-15-ны хооронд "Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэнд оролцох уран бүтээлчид ирэх гуравдугаар сарын 1, 2-нд 11:00-19:00 цагийн хооронд галерейд уран бүтээлээ аваачиж өгөх боломжтой аж.
П.ТУУЛ