05.01

Хагас километр замыг хоёрхон хужаа хулгайлжээ

Хоёр хулгайч ердөө хоёрхон хоногийн дотор Хятадын Зянсу мужийн Нантун хотоос холгүйхэн орших автозамын бетонон хавтангуудыг хулгайлж орхижээ. Нантун хотын орчимд баригдсан тэр автозам тун дажгүй байдалтай байсан гэнэ. Хулгайг хоёр долоо хоногийн өмнө ойролцоох тосгоны нэгэн оршин суугч анзаарсан бөгөөд цагдаагийн газар руу утасдаж, яагаад зам хэсэг газар “тайрагдсан” болохыг лавлажээ. Тэр хавьд ямар ч замын ажил хийхээр төлөвлөгдөөгүй гэдгийг мэдээд цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Хэргийн газраас холгүйхэн орших хяналтын камерын бичлэгүүдийг үзээд тэд бетонон хавтангуудыг тээвэрлэж явсан ачааны тэргийг илрүүлсэн байна. Цагдаа нар тэрхүү машины эзэн Гу овогтныг байцаатал мань хүн хэргээ хүлээсэн байна.

“Энэ замыг бараг хэн ч ашигладаггүй гэдгийг би мэддэг учраас жаахан мөнгө хийхээр шийдэн бетонон хавтангуудыг авсан юм” гэж тэрбээр мэдүүлжээ.

Гу овогт өөрийн найз Яны хамтаар эксковатор болон ачааны машины тусламжтайгаар хоёрхон хоногийн дотор 630 тонн бетонон хавтанг хулгайлаад 12 мянган юаниар худалдаж орхисон гэнэ. Гэмт этгээдүүд олсон мөнгөө үрж амжаагүй байхад нь цагдаа нар тэднийг саатуулжээ.