04.07

“Жаргаагүй нар” жүжгийн орлогыг малчдад хандивлана

Манай улсын нутгийн 77,8 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд зудад нэрвэгдсэн 17 аймгийн 156 сумын 157 000 гаруй малчдад туслах зорилгоор хүмүүнлэгийн аяныг эхлүүлээд байгаа юм. Энэхүү аянд Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон нэгдэж, МУСГЗ зохиолч Ш.Гүрбазарын түүхэн эмгэнэлт “Жаргаагүй нар” жүжгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний 19:00 цагт тоглох гэж байна. Таны худалдаж авсан тасалбарын үнэ хүмүүнлэгийн үйлст зориулагдах болно. Та бүхнийг тоглолт үзэж, Хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулахыг УДЭТ-ын хамт олон уриаллаа.  Тасалбарын үнэ 20.000 төгрөг бөгөөд 99051899, 99143246 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч, тасалбараа үнэгүй хүргүүлэх боломжтой аж.