04.07

Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө тулалдана


Тайландын эзэн хааны цомын төлөөх тэмцээн эдгээр өдрүүдэд Бангког хотноо үргэлжлэн явагдаж байна.  Энэ тэмцээнд оролцож буй манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэж буй  Рио 2016 олимпийн наадмын  хүрэл медальт МУГТ Д.Отгондалай, тэмцээний 48 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар  хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ өвөртлөөд байна. Манай тамирчид өнөөдөр медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ. Д.Отгондалайгийн хувьд хүрэл медалийн төлөөх тулалдаанд нутгийн  боксчин Ружакран Жунтронтой тулалдаж, илт давуу байдлаар  буюу 5:0 харьцаатай буулган авсан юм. Г.Ган-Эрдэнийн хувьд Кубын тамирчин Хорхе Алехандро Грина Мерийг  мөн 5:0 харьцаатай буулган авсан билээ.