04.10

Б.Ичинхорлоо: Хавар болохоор...


Хавар болохоор би яваад л баймаар санагддаг 
Хачин хол, тэнгэрийн гүнрүү алхаад л баймаар болчихдог 
Замд зөрөлдөх хүмүүс буй биеэрээ бурхад санагддаг 
Задран хийсэх гэзэг минь тэр чигээрээ салхи болчихдог 
Хавар болохоор би дурлаад л баймаар гэгэлздэг 
Хайр эрж явсаар төөрч орхимоор тэнэглэдэг 
Зүггүй зүггүй гэхэд аяа яаж болох вэ 
Зүрх минь намайг зүгээр суулгахаа больчихдог 
Хавар болохоор би дуулаад л баймаар хөглөгддөг 
Хавь орчин нэлдээ эгшиглээд байх шиг хөвөлздөг 
Хамгийн гэгээн аялгуу хаана хүрээд дуусах нь вэ 
Хайж явсаар тэнд ясаа тавимаар санагддаг 
Хавар болохоор би...
2007.5.30