Яг жилийн өмнө Шархадны “Хархошуу” гэдэг ууланд хоёр эмэгтэйг зэрлэг балмадаар зэрэмдэглэж амийг нь хөнөөсөн 26 настай Д.Идэрзаяад холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдэж, түүнд ялын дээд хэмжээ болох 25 жилийн хорих ял оноосон билээ.
Түүний хувьд хийсэн хэргээ хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшихгүй байсан. Согтуу үедээ яг ямар үйлдэл хийснээ санахгүй байна гэдгээ шүүх хурал дээр мэдүүлсэн бөгөөд эл аймшигт хэргийг ганцаараа үйлдсэн гэдгийг ч мөн мэдүүлсэн байдаг. Тэгвэл түүнд холбогдох санаатай хүн амины хэрэг нь дараагийн шатны шүүх хурал Давж заалдах шатны шүүхэд шилжсэн байна.
Магадгүй түүнд холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрээр оноосон ялын хэмжээ багасна гэж байхгүй. Тиймээс давж заалдах шүүхээр 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээх нь тодорхой юм.