Холливудын алдартай жүжигчин, 49 настай Жулия Робертс францын Marie Claire сэтгүүлийн шинэ дугаарын онцлох хүн болжээ. Од жүжигчин бүсгүй хурц загварын хувцас өмсөөд зогссонгүй, тэрээр уг сэтгүүлд зориулан дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.
“Хөөрхөн хүүхэн” /Pretty Woman/ киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй энэхүү киног онцгой болсон хэмээн тооцдог аж. “Хөөрхөн хүүхэн” киноны шүтэн бишрэгчид юуны түрүүнд, намайг сайхан бүсгүй хэмээн тооцдог гэж би боддог. Хэрэв хүмүүс өнгөрсөн олон он жилүүдийн турш энэхүү киног ахин дахин үзэхдээ уйдахгүй байгаа бол уг бүтээлд ямар нэгэн онцгой, цаг хугацаанд элэгдэхгүй зүйл байгаа гэсэн үг” хэмээн Жулия Робертс өгүүлжээ.
Тэрбээр өөрийгөө аз жаргалтай хүн гэж тооцдог тухай дурдаад, өөртөө болон гэр бүлдээ маш сэтгэл хангалуун байдаг тухайгаа ярьсан байна. “Би заримдаа гэрээсээ гараад явж байхдаа гарахынхаа өмнө ганц ч удаа толинд хараагүйгээ санадаг юм. Гэхдээ энэ бол амьдралд хандах зөв хандлага мэт надад санагддаг” гэж од бүсгүй сонирхуулжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN