"Боловсрол" суваг телевизээс зохион байгуулж буй "Яг түүн шиг-2"шоу маш амжилттай үргэлжилсээр байгаа билээ. Тус шоуны хоёр дахь дугаарын ялагчаар дуучин Б.Халиун тодорсон. Тэрбээр дуучин С.Сэрчмааг дуурайж, дуулалт, дүр зэргийг үнэхээр чадварлаг үзүүлж чадсан юм. Тэгвэл дуучин С.Сэрчмаа өөрийн цахим хуудаснаа энэ талаар "За би өнөөдөр "Яг түүн шиг"-т ялчихлаа. Халиунаатайгаа мөнгөө хуваана аа" хэмээн хошигножээ.