04.11

Канье Уэст үнэт эдлэлийн цуглуулга гаргажээ


Реппер Канье Уэст одоо бас нэгэн шинэ төслийг "Yeezy" брэндийн хүрээнд  үнэт эдлэлийн цуглуулга гаргажээ. Шинэ цуглуулгын гурван хүзүүний зүүлт үнэндээ өнгөрсөн зун олны нүдэнд ил гарсныг бид саяхныг хүртэл мэдээгүй байж. Ким Кардашианы "MTV VMA 2016" шагнал гардуулах ёслол дээр зүүсэн тэдгээр үнэт эдлэл Канье Уэстийн анхны цуглуулгад багтжээ. Нийт 12 төрлийн хүзүүний зүүлт ба ээмгээс бүрдэх уг цуглуулгыг Канье Нью-Йоркийн Jacob & Co. үнэт эдлэл болон бугуйн цагны брэндтэй хамтран бүтээсэн байна.