02.17

Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс багш, сурагчдад сургалт зохион байгууллаа

ГТУХАБ х/ч Б.Цогтоо, УСАХМ д/ч Ж.Энхтөр нар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ 118-р бүрэн дунд ” сургуулийн нийт 67 багш ажилчид 210 сурагчдад  2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12.00 цагаас 13.30 цагийн хооронд “ Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ” сэдвээр,  Аврах гал унтраах 30-р  ангийн 28 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй хамтран гал унтраах дадлага сургууль болон гамшгийн үед ард иргэдийг аврах чиглэлээр  тус тус танхимын болон дадлага  сургалтыг зохион явууллаа.