Мэрайя Кэри дөнгөж саяхан өөрийн бүжиг дэглээч залуу амраг Брайан Танакатай гэрлэхээр зэхэж байсан ч түүнийгээ гэнэт хаяжээ. Залуу амраг нь дэндүү хартай, түргэн зантай учраас дуучин эмэгтэй ийм шийдвэр гаргасан гэнэ. Брайан байсхийгээд л харддаг болсон аж. Мэрайя хүүхдүүд болон экс нөхөр Ник Кэннонтойгоо тогтмол харьцдаг байсан нь Танакад таалагдаагүй гэнэ. Тэд таван сарын хугацаанд үерхсэний эцэст Мэрайя найзуудынхаа үгэнд орохоор шийдсэн байна.