Америкийн Өмнөд Калифорнийн судлаачид цусны даралт нь хэлбэлздэг хүмүүс тодорхой хоолны дэглэм барих ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Зөв хооллох юм бол цусны даралт ихсэх магадлал мэдэгдэхүйц буурна гэдгийг тэд тогтоов. Тэгэхээр аливаа эм бэлдмэл хэрэглэх шаардлагагүй. Даралт багасгадаг хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүн, жимс ногоо байдгийг эрдэмтэд мэдэгдэв. Нэн түрүүнд, калигаар баялаг хоол хүнс даралт нь ихэсдэг хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулдаг аж.
Даралтаа тогтмол хэмжээнд байлгахын тулд хүмүүс өдөр бүр хоол хүнсэндээ 4,5 грамм кали хэрэглэх шаардлагатай гэнэ. Энэ бодис жимс, ногоонд ихээр агуулагддаг билээ. Энэ ашиг тустай бодис төмс, авокадо, шош зэрэг ногоонд ихээр агуулагддаг. Цусны даралт нь байнга ихэсдэг хүмүүс энэ ногоог хоолондоо тогтмол хэрэглээд байвал өлзийтэй. Харин даралт нь буурдаг хүмүүс эдгээрийг хэтрүүлэн идэж болохгүй юм.