Залуу уран бүтээлчдийн “Үл үйлд” медиа үзэсгэлэн ѳчигдѳр “Улаан гэр” галерейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилгоор Монголын Урлагийн зѳвлѳл, Хууль зүйн яамны санаачилга, дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.
“Үл үйлд” медиа үзэсгэлэнд залуу уран бүтээлч Ш.Ихбаяр, Б.Ундрам, Б.Нандин-Эрдэнэ, Б.Рэнцэндорж, Б.Бэхээдэй нарын гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хүмүүсийн тэр болгон үл анзаардаг эдийн засгийн, сэтгэл санааны хүчирхийллийн сэдвийг хѳндсѳн видео, аудио фото, ханын зураг, инстоляци болон график бүтээлүүд тавигджээ. Үзэсгэлэн 2015 оны тавдугаар сарын 15-ны ѳдѳр хүртэл “Улаан гэр” галерейд үргэлжлэх юм.

С.ТУУЛ