05.01

“Эдийн засгийн эрх зүйн шинжлэх ухааны философи” ном уншигчдын хүртээл боллоо

“Эдийн засгийн эрх зүйн шинжлэх ухааны философи” ном өнөөдрөөс уншигчдын хүртээл боллоо. Мэдэхгүй байгаагаа ч мэдэхгүй байж магадгүй, эсвэл бүр мэдсээр байж мэдэхгүй мэт үйлддэг энэ цагт эдийн засгийн харилцаанд эрх зүйн зохицуулалт хийх явдлыг боловсронгуй болгох зорилго бүхий шинжлэх ухаан ямар байх ёстой вэ, уг зорилгоо хэрэгжүүлэх явцдаа юуг баримталж анхаарвал зохих вэ буюу түүний цаана философийн ямар гаргалгаа байх ёстой вэ гэдэг нь туйлын чухал, ихээхэн ач холбогдолтой, тулгамдсан асуудал болжээ. “Эдийн засгийн эрх зүйн шинжлэх ухааны философи”-д дээрх өргөн агуулга бүхий асуултын тодорхой хэсэгт хариулт өгөхийг хичээхийн зэрэгцээ шинжлэх ухаан болон философи, нийгмийн болон байгалийн шинжлэх ухаан, эрх зүй ба эдийн засаг зэрэг ойлголтуудын уг чанар, харилцан хамаарлын асуудлуудыг авч үзсэн ба эл бүтээл нь танин мэдэхүйн хэрэгцээ шаардлагыг эрэлхийлсэн, сэтгэлгээний орон зайн хумигдсан хэсэгт “цохилт” өгөхүйц, “байгаа мэт эрх зүйн” бодит төрхийг илчлэх зүрх зоригтойгоор бичигдсэн байна.