04.13

Дуучин Т.Солонго хүүхдүүдийн дунд уралдаан зарлав

“Эмоушн” хамтлагийн дуучин асан Т.Солонго хөгжмийн сургалтын төвөө нээгээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Хүүхэд багачуудыг хөгжмийн боловсролтой болгоход өөрийн хувь нэмрээ оруулахын тулд “Maestro Music School” олон арга хэмжээнүүдийн зохион байгуулжээ.  Тэгвэл “Maestro Music School" Монголын Сонгодог урлагийн Боловсролыг Дэмжих Академи хамтран хөгжимд дуртай, төгөлдөр хуур, хийл хөгжим сонирхон суралцдаг хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж байгаа юм байна.  Уралдаан ирэх зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болох бөгөөд шагналын сан нь 10 сая төгрөг юм байна. Бүртгэл нь 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс эхэлсэн байна.