04.13

Рианна ”Chopard” брэндтэй хамтарч үнэт эдлэлийн цуглуулга гаргав

"Chopard" брэндийн үнэт эдлэлүүд нь чамин, тансаг, донжлог хийц загвартайгаараа алдартай. Зар сурталчилгаандаа дандаа дэлхийн томчуудыг татан оролцуулдаг тус брэндийн шинэ нүүр царайгаар дуучин Рианна тодорчээ. Рианна тус компанийн креатив захирал Карлина Шойфелетэй хамтран чамин тансаг үнэт эдлэл болон өдөр тутмын гоёл чимэглэлийн шинэ цуглуулгын загварыг бүтээсэн байна.