Монгол Улсын эдийн засгийн байдал тогтворгүй, хөрөнгө оруулалт зогсонги байгаа энэ цаг үед дотоод гадаадын иргэд байгууллагууд хямралаас гарах арга замыг хайж хөрөнгө оруулалтын шинэ сувгийн эрэлд гарсан билээ. Энэхүү амаргүй ажилд эхний үр дүн гарч байгаа бололтой. Монгол Улсаас Тайландын Бангкок хотод суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Т.Төгсбилгүүн, Малайз улсад суугаа Өргөмжит Консул Р.Августин нарын санаачлагаар Монголруу Зүүн Өмнөд Азийн хөрөнгө оруулалтыг татах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэхүү хөтөлбөр хэдэн онцлогтой байгаа учир Монголын бизнес эрхлэгчдийн сонирхлыг ихээр татаж байна. Хөтөлбөрийн онцлогуудаас дурьдвал:
Зүүн Өмнөд Азийн хамгийн өндөр өсөлттэй яваа 5 орноос буюу Малайз, Сингапур, Индонези, Тайланд, Бруней зэрэг орнуудаас хөрөнгө оруулалт татах боломж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт бүртгүүлсэн аж ахуйн нэгж бүтэн жилийн хугацаанд хөрөнгө оруулалт гэлтгүй мөн гадаад худалдаа болон аялал жуулчлалын чиглэлүүд дээр мэргэжлийн үйлчилгээ авч ажиллах юм.
Хөрөнгө оруулалтын форумыг яг газар дээр нь буюу зохион байгуулагдаж буй Малайз улсын нийслэл Куала Лампур хотноо Зүүн Өмнөд Азийн 3000 аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй биечлэн уулзаж, танилцаж өөрийн байгууллага, бараа бүтээгдэхүүний танилцуулга хүргэх боломжтойгоороо онцлог юм.
Уул уурхай түшиглэсэн манайх шиг орны хувьд төрөл бүрийн салбарт хөрөнгө оруулах боломж байгаа нь маш олзуурхууштай.
Хөрөнгө оруулалтаас гадна экспорт, импорт, ре-экспорт, аялал жуулчлал, соёлын хөгжил зэрэг ажиллах хүрээ нь манай орны бүхий л салбаруудыг хамарч эдийн засаг сэргэхэд чамгүй хувь нэмэр оруулах боломж байна гэж шинжээчид дүгнэж байна.
Мөн хөтөлбөрийг дэмжиж ажиллаж байгаа байгууллагуудаас заримыг нь дурьдвал:
Үндэсний хөгжлийн газар,
МҮХАҮТ,
Монголын Хүнсчдийн холбоо
Монголын бизнесийн зөвлөл,
Монголын арьс ширны холбоо,
Монголын төмөрлөг, машин үйлвэрлэлийн үндэсний холбоо,
Ананд эдвокетс ХХН,
Монголын хөрөнгийн бирж,
Монголын нүүрсний ассоциаци,
Жижиг дунд үйлдвэрлэгчдийн холбоо,
Монголын алт ассоциаци байна.
Энэхүү хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга 2017 оны 03 дугаар сарын 24-ний 16.00 цагт МХАҮТ-нд амжилттай болсон бөгөөд дараагийн танилцуулах уулзалт 4 дүгээр сарын 19, 21-нд хийхээр товлоод байна.
TUNSHLEL2017 Business & breakfast Meeting болно.
Хэзээ : 2017/04/19- Лхагва 8.30-9.30
2017/04/21- Баасан 8.30-9.30
Хаана: Баянгол зочид буудлын А корпус BELLAGIO ресторан
Уулзалтын үеэр хөтөлбөрийн санаачлагч Малайз улсад суугаа Өргөмжит Консул, Crest Global Resources компанийн захирал Р.Августин өөрийн биеэр оролцхоос гадна Hillcrest компанийн захирал О.Болдсайхан нар оролцоно.
Мөн уулзалтын дараа ONE to ONE уулзалт хийх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Facebook: https://www.facebook .com/mmda.tunshlel2017/
Вэб сайт: www.hillcrest.mn
www.crestgr.com сайтаар холбогдох боломжтой юм байна.