Этгээд гаж хувцаслалтаараа хүмүүсийг гайхшируулдаг дуучин Лэди Гага саяхан сүй тавьсан байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн “Инстаграм” хуудсандаа сүйн бөгжийнхөө зургийг нийтлээд “Тэр надад Валентинаар зүрхэн хэлбэртэй бөгж өгсөн. Би тийм гэж хариулсан” хэмээн бичжээ. Лэди Гага "Chicago Fire" киногоороо олны танил болсон 33 настай жүжигчин Тэйлор Киннетэй сүй тавьсан байна. Хосууд 2011 онд "You and I" дууны бичлэгт хамтран ажилласнаас хойш болзож эхэлсэн аж.
П.ТУУЛ
