04.14

Женнифер Энистон: Харамсалтай нь хүүхдийг худалдаж авч болохгүй юм


Холливуудын нэрт жүжигчин Женнифер Энистон ээж болохыг хүсч байгаа гэнэ. Мэргэжил нэгт жүжигчин Жастин Терутай хуримаа хийсэн тэрбээр "Манай ээжийн дүү 55 настай байхдаа анхны хүүхдээ гаргасан. Тиймээс хүүхэдтэй болоход нас хамаагүй гэж бодож байна. Заримдаа хүүхэдтэй болохыг их хүсдэг. Харамсалтай нь хүүхдийг худалдаж авч болохгүй юм. Теру бид хоёр хүүхэдтэй болохыг хүсдэг. 50 нас хүрэхээсээ өмнө ээж болно" хэмээжээ. Жүжигчин бүсгүй өдгөө 48 настай бөгөөд өөртөө хангалттай хугацаа бий гэсэн байна.