04.14

Ким Кардашианы охин гурван мянган долларын үнэтэй цүнхээр гоёв


Канье Уэст охидоо эрхлүүлэх дуртай бөгөөд эхнэр Ким Кардаиан болон охин Норт хоёртоо мөнгийг хайрлахгүй зориулдгаараа алдартай. Саяхан Канье, Ким хоёр хайртай охиндоо гурван мянган долларын үнэтэй Fendi брэндийн цүнх авч өгөн эрхлүүлсэн байна. 
Загварын ертөнцийн мэргэжилтнүүд, энэхүү цүнхийг тийм ч амар олддог эд биш гэдгийг өгүүлжээ. Захиалгаа өгчихөөд нилээдгүй хугацаанд хүлээдэг дэндүү чамин тансаг хийцтэй эд гэнэ дээ. Гэхдээ энэ цүнх Норт охины анхны үнэтэй цайтай цүнх биш. Түүнд мөн л Fendi брэндийн өөр загварын чамин цүнхнээс гадна Louis Vuitton брэндийн цүнхнүүд ч бий гэнэ.