05.01

Танхай ялтан харгалзагчийнхаа нүүр рүү дэлсчээ

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-нд хорих 409 дүгээр ангид ял эдэлж буй Б нь ангийн тоо бүртгэлийн ажилтан А руу дайрч давшилан хараалын үг урсгаж, доромжилоод зогсохгүй түүний энэхүү үйлдлийг нь болиулахаар очсон дэслэгч Б-ын нүүрэн тус газар нь гэнэдүүлэн цохиж танхайрсан хэрэг гарчээ.

Ялтан Б нь эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар долоон жилийн ял сонссон байна. Тэрбээр онцгой, чанга дэглэмтэй хорих ангиудад ял эдэлж байсан төдийгүй хоригдож байхдаа нэлээдгүй зөрчил дутагдал гаргаж байсан аж.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэх, амь насаа алдах явдал цөөнгүй тохиолддог бөгөөд 2014 онд хорих ангийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлага биелүүлээгүй, эсэргүүцсэн, заналхийлсэн, хэл амаар доромжилсон болон албан хаагчийн биед халдсан 175, 2015 онд 45 тохиолдол тус тус бүртгэгджээ.