"Х Түц" продакшн орон нутаг дахь аялан тоглолтынхоо хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдээр Говь-Алтай аймагт тогложээ. Тоглолтын үеэр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул жүжигчин Г.Ундармааг Говь-Алтай аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнасан аж. Түүнчлэн Г.Ундармааг Алтай хотын хүндэт иргэнээр өргөмжилсөн байна.