04.20

Д.Одзаяа: Би ”Фэйсбүүк”-тээ эерэг энерги, бүтэж байгаа зүйлийн талаар л нийтлэхийг хүсдэг

МҮОНТВ-ийн хөтлөгч Д.Одзаяа "Фэйсбүүк"-ийн идэвхтэй хэрэглэгч. Тэрбээр саяхан сошиалд зургаа нийтлэх тухайд өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тодруулбал, “Фэйсбүүк амьдрал биш! Фэйсбүүктээ хүүхдийнхээ зургийг их хийвэл сайн аав ээж, хийхгүй бол муу аав ээж. Хосууд хамт авхуулсан зургаа их хийвэл сайхан хосууд, үгүй бол онцгүй, явцгүй хосууд. Нэг иймэрхүү хандлагаа больчихмоор байгаа юм аа зарим нь. Харин ч гэр бүл, үр хүүхдийнхээ зургийг хийх ч завгүй, хором мөч бүрийг гэр бүлтэйгээ жаргалтай өнгөрүүлж байгааг та мэдэхгүй. Инээсэн, сайхан байна аа, гоё байна аа гэсэн зураг хийгээд байвал зовлон юу ч мэддэггүй жаргалтай амьтан гэж “ад үзнэ”. Яг үнэндээ бүгдэд л өвдөж, шаналж, зовох зүйл тохиолддог. Гэхдээ тэр бүхнээ фэйсбүүктээ тоочоод байдаггүй юм.  Уурлах, бухимдах зүйл хаа сайгүй л байхад, ядахнаа миний хувьд фэйсбүүк хуудсаараа дамжуулан сайхан, эерэг энерги, бүтэж байгаа зүйлийн талаар л нийтлэхийг хүсдэг. Энэ бол гайхуулалт биш!” хэмээн бичжээ.