Санхүү, хөрөнгийн зах зээлийн шилдгүүд нэг дор цуглах "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалт "Корпорэйт конвеншн" зочид буудлын их танхимд эхэллээ.
Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбарт дангаар бүрдүүлж байгаа энэ үед тус чуулганыг зохион байгуулснаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дэм болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна. Чуулга уулзалтад 1000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгэлээ хийлгэж байна.
Тус чуулганаар Хөрөнгө оруулалт, Хувьчлал, Санхүү ба Технологи, Гарааны бизнес гэсэн үндсэн дөрвөн сэдвийг хэлэлцэх бөгөөд хөгжиж буй хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд чиглэж буй юм.