04.22

Ирэх лхагва гарагаас шилжилт хөдөлгөөнийг зогсооно


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан хуульд заасны дагуу шилжилт хөдөлгөөнийг зогсооно.
 
Энэ тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү  тушаал гаргажээ.
 
Тушаал ёсоор энэ сарын 26-ны 18.00 цагаас эхлэн зургаадугаар сарын 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох юм байна.