Шинжээчид Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээнүүд гэр бүл салалтын гол шалтгаан болж байна хэмээн анхааруулав. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байгаа мэдээллүүд салалтын тоог нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйл болжээ.
Гэр бүлийн хүнийхээ фэйсбүүк юм уу твиттерт эвгүй агуулгатай мэдээлэл байгааг үзээд долоон хүний нэг нь салах тухай боддог аж. Мөн хүмүүс интернэтэд орж өөрийн гэр бүлийн хамтрагчийн элдэв но-г эрж хайдаг байна.
Түүнчлэн эхнэр юм уу нөхөр нь нийгмийн сүлжээгээр байнга ордог учраас таван хүний нэг нь өдөр болгон хэрүүл маргаан дэгдээдэг гэдгээ ярьжээ. Гэр бүлтэй дөрвөн хүний нэг нь долоо хоногтоо ядаж нэг удаа хардуулж байгаагаа онцолсон гэнэ. Хүмүүсийн 17 хувь нь интернэт хэрэглэснээс болж өдөр болгон хэрүүл хийдэг болсноо өгүүлэв. Сүүлийн үед хүмүүс нийгмийн сүлжээнд нэвтэрснийхээ төлөө гэр бүл нь салсан гэж ярих нь ихэсчээ.
Таван жилийн өмнө фэйсбүүк зэрэг сайтууд салалтын шалтгаан дотор бичигддэггүй байсан бол одоо энэ нь ердийн үзэгдэл болсон аж.