04.24

Кейт Бекинсэйл садар нөхрийнхөө санааг нь амраав


Хагас жилийн өмнө салах өргөдлөө шүүхэд өгсөн нөхрийнхөө санааг "амрааж" Кейт Бекинсэйл мөн л өргөдлөө шүүхийн байгууллагад өгөхөөр болсон гэнэ.

2004 онд хуримаа хийж нэг орж байсан хосын амьдрал таарамж муутай байгаа мэдээлэл 2015 оны намраас гарах болсон билээ. Жүжигчин бүсгүйг Чехийн нийслэл Прага хотноо киноны зураг авалттай байх үеэр түүний нөхөр, найруулагч, продюсер Лен Уайзман залуухан загвар өмсөгч бүсгүй CJ Franco-той явалдаж байгаад папарацци нарын дуранд өртөж булайгаа дэлгэсэн юм.

Тэд хэсэг хугацаанд тусдаа амьдарсны эцэст эвлэрсэн ч 2016 оны намар Лен гэнэт салах өргөдлөө шүүхэд өгч хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргаж, Кейтэд гэнэтийн бэлэг барьсан билээ.

Эх сурвалж www.wikimon.mn