Хүү төрүүлж, ээжийн намба суусан Нара амьдрал дээр томоожоогүй л байна. Хүмүүнлэгийн олон ажилд гар бие оролцдог тэрбээр сайн үйлсийн аян өрнүүлж, бусдад туслаж дэмжиж байгаагаа том буян хэмээн боддог гэнэ шүү. Амьдралдаа алдаж, алаг үр тэврээд хоцорсон тэрбээр дахин эр хүнд итгэх итгэлээ алдсан бөгөөд “Дахиж хэзээ ч фэйсбүүкээр хүнтэй танилцахгүй” гэдгээ найз нөхдөдөө хэлжээ.
Ийнхүү гал цогтой, дайчин, хөдөлмөрч бүсгүйн үүсгэн байгуулсан “Аз жаргалтай ганц бие ээжүүд” гэх групп нь өдгөө зургаан мянга гаруй гишүүнтэй болсон бөгөөд админ Нарадаа ээжүүд ам сайтай байдаг гэнэ шүү. Тэрбээр группын ээжүүддээ хандан байнга зөвлөгөө өгдгөөрөө өндөр үнэлгээ авдаг ажээ.