Уран үйлчин улсын аварга шалгаруулах тэмцээнийг "Made in Mongolia" төрийн бус байгууллага, "Exclusive" ХХК хамтран эх орон даяар зохион байгуулж байгаа билээ. "Уран үйлчин" тэмцээн нь Монгол уламжлалыг үе дамжуулан авч явж буй үйлчин, оёдолчдоо урамшуулан шалгаруулах зорилготой бөгөөд 100 сая төгрөгийн шагналын сантай юм. Тэгвэл үүний хүрээнд "Уран үйлчин" улсын анхдугаар уралдааныг Орхон аймгаас эхэлж байгаа юм байна. Энэ талаар "Exclusive" ХХК-ийн захирал Г.Майцэцэг "Уран үйлчин улсын анхдугаар уралдааны салхи Эрдэнэтэд эхэлж байна. Гурван жил мөрөөдсөн ажил" хэмээжээ. Г.Майцэцэгийн хувьд сүүлийн үед үйлдвэрлэгчдийн төлөө өөрийн нөөц бололцоо, бүхий л аргаар тэмцэж байгааг уншигчид андахгүй биз ээ. Харин энэ удаа Монголынхоо оёдолчдын хүч хөдөлмөрийг үнэлэхээр энэхүү уралдааныг зохион байгуулж, мөрөөдлөө ажил хэрэг болгоод эхэлжээ.