УДЭТ-ын залуу жүжигчин Б.Одончимэг буюу Одноог Б.Тамирын найруулсан “Аз жаргалын шок” кинонд жүжигчин Баярбаттай эхнэр нөхөр болж дүр бүтээсэн гэдгээр нь үзэгчид илүүтэй мэднэ. Эршүүд дүрд чадамгай тоглосон тэрбээр өдгөө УДЭТ-ын залуу үеийн төлөөлөл. Олны танил хүний хувьд гоо сайхандаа анхаарах нь мэдээжийн зүйл. Харин жүжигчин бүсгүй гуалиг биеэ хадгалахын тулд иогоор хичээллэдэг гэнэ. Тиймдээ ч иогт ховсдуулаад байгаа гэдэг шүү. Учир нь тэрбээр "Иогтоо явахаар бие, сэтгэл нэг л сайхан болоод ховсдуулчих юм" хэмээсэн байна.