Мисс, фото модель Б.Гүнзаяа Вьетнамын загварын долоо хоногт анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Тэрбээр "Vietnam International Fashion Week 2017"-д урилгаар оролцож байгаа бөгөөд улаан хивсний ёслолд оролцохын зэрэгцээ фото моделийн чиглэлээр зураг авалтуудад оролцож байгаа аж. Энэхүү загварын долоо хоног энэ сарын 25-28-ны хооронд болох юм.