Өнгөрөгч амралтын өдрүүдэд Италийн эргийн хамгаалалтынхан Газар дундын тэнгист живэх аюулд орсон 3,700 гаруй дүрвэгчийг аварсан байна. Итали, Францын усан онгоцоор 17 удаагийн ажиллагаагаар дээрх дүрвэгчдийг модон болон хийлдэг завьнаас аварчээ. Аврагдсан цагаачдыг Италийн эрэгт хүргэсэн аж. Аврах ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа тухай албаны хүмүүс мэдэгдсэн юм. 2015 он гарснаас хойш Газар дундын тэнгисээр дамжин хууль бусаар хил давах гэж оролдсон 1,750 хүн нас барсан байна. Харин жилийн өмнөх мөн хугацаанд 96 хүн нас барж байсныг харьцуулбал бараг хорь дахин өссөн дүн юм. Түүнчлэн ирэх хэдэн долоо хоногийн турш цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор улам олон цагаач хил давах гэж оролдоно хэмээн албаны хүмүүс таамаглаж байна.