04.28

Т.Энхбат “Кармен” дуурийн Эскамилийн дүрийг амилуулав

ОХУ-ын Мариинский театрын залуучуудын багийн гоцлол дуучнаар ажилладаг Т.Энхбат дөрөвдүгээр сарын 26-нд тус театрын тайзнаа “Кармен” дуурийн Эскамилийн дүрийг амилуулжээ. Тэрбээр  “Үнэхээр сэтгэл хөдлөл дээд цэгтээ байлаа. Хамгийн түрүүнд аав, ээждээ маш их баярлалаа. Намайг дэмжиж, тусалдаг бүх хүмүүст баярлалаа. Хүн их хөөрөхөөрөө үг олддоггүй юм байна. Баярлалаа гэдэг үг л хамгийн түрүүнд орж ирэх юм. Цаашдаа улам сайн хичээх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.