04.28

Бейонси оюутнуудад сургалтын тэтгэлэг олгоно

Алдарт дуучин Бейонси "Lemonade" цомгоо гаргасныхаа нэг жилийн ойд зориулан коллежийн оюутан охидод тэтгэлэг олгохоор болжээ. "Formation Scholars" тэтгэлэгт хөтөлбөр нь өвөрмөц, стандарт бус, дайчин, уран бүтээлч сэтгэлгээтэй охидод туслах зорилготой аж. Төсөлд дөрвөн дээд сургууль хамрагдах бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд дээрх сургуулиудад элсэн орсон тус бүр нэг оюутны сургалтын зардлыг нь бүрэн төлөх аж.